“Эх хүүхдийн эрүүл мэнд” нөлөөллийн сургалтыг зохион байгуулж байна

     Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Говь-Алтай дахь ОНХ-ийн “Эх хүүхдийн эрүүл мэнд” тусгай төсөл хамтран орон нутгийн эх хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд удирдлага, шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн сургалтыг зохион байгуулж байна.

      Сургалтад сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга 70 гаруй хүн оролцож байна.

Сургалтын үеэр сумдын удирдлагууд өөрийн орон нутгийн эх хүүхдийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төслийн хүрээнд хийгдсэн ажлын тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэх юм.

     Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ сургалтыг нээж хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж  буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан ажлыг орон нутагтаа тогтвортойгоор хэрэгжүүлж ажиллахад удирдлага, шийдвэр гаргагчдын оролцоо чухал үүрэгтэй болохыг цохон тэмдэглэлээ.

НИЙТЭЛСЭН: 2019-03-28 03:39:49