"ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРУУДЫН ѲДѲР"-ИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

    Цусыг сэлбэгч доноруудыг алдаршуулах "ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРУУДЫН ѲДѲР"-ийн хүндэтгэлийн арга хэмжээг 06 дугаар сарын 21-ний ѳдѳр зохион байгууллаа. Энэхүү ѳдрийг "ХЭН Ч ХААНА Ч АЛТАН АМИЙГ АВРАГЧ АЧТАН БАЙЖ ЧАДНА" уриан дор тэмдэглэн ѳнгѳрүүлж байна. Хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал нээж үг хэллээ.

    Түүнчлэн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, ЦСЗСЗ-ийн дарга Ш.Сэлэнгэ, Улаан Загалмайн хороон дарга Ч.Батзориг нар оролцож амьдрал хайрлагч  донорууддаа талархал илэрхийлж, шагнал гардууллаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-21 06:20:12