АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР БОЛОН ЭМЧЛЭГЧ ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

     Аймгийн засаг дарга В. Рэнцэндорж Эрүүл мэндийн газрын дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон эмчлэгч эмч нарыг хүлээн авч уулзан өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, баяр наадмын өдрүүдэд хэрхэн ажилласан тухай  санал солилцов.

     Энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч  нарт ард иргэдтэй зөв хандлагаар соёлч боловсон харьцах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  хүлээлт, чирэгдэлгүй  хүргэх, ямар нэгэн санхүүгийн зөрчилгүй ажиллах, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг хариуцлагатай хүргэх зэрэг хэд, хэдэн үүрэг даалгавар өглөө.

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-17 06:36:49