АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн мэргэжлийн суурь боловсролын тэнхимээс зохион байгуулсан Анагаах Ухааны доктор, профессор М.Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын XIII  олимпиадыг 2 үе шаттайгаар 2015 оны 10-р сарын 20-ноос 2015 оны 10-р сарын 28-ны өдрүүдэд 200 орчим оюутныг хамруулан амжилттай зохион байгууллаа.

         “Зочин багш” хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн ЭЗБАС-ийн  Эм  судлалын тэнхимийн  эрхлэгч, Анагаах Ухааны  доктор Ч.Ерөөлт,  Анагаах Ухааны доктор, дэд профессор багш П.Батхуяг, Анагаах  Ухааны доктор, багш Н.Халиун нар багш, оюутнуудад “Аутоиммуны өвчний  био-технологийнэмийн эмчилгээний чиг хандлага”, “Бактерфагийн геном агуулсан антибиотикыг эмчилгээнд хэрэглэх нь”, “Нянгийн тэсвэржилт, антибиотикын зохистой хэрэглээ“, “Жирэмсэн үеийн антибиотикын хэрэглээ”зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншлаа