Байгууллагууд
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагшүүхийн шинжилгээний тус алба нь 2009 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдаагийн хэлтсээскриминалистикийн шинжээч, нэгдсэн эмнэлгээс шүүх эмч нарыг нэгтгэн Шүүхийн шинжилгээний алба болон бие даанбайгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2009.12.03 ны өдөр 6 бүлэг, 45 зүйлтэй Шүүхийн шинжилгээний тухайхууль батлагдсанаар үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна
 
Шүүхийн шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн газрын үзлэгт оролцож ул мөр, эд мөрийн баримт илрүүлжбэхжүүлж, хэрэг бүртгэгч /хэрэг бүртгэх/, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын тогтоол шийдвэрээркриминалистик, шүүх эмнэлэг, нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийж магадлагаа, дүгнэлт гаргах, мэдээллийн санбүрдүүлж ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.
 
Тус алба нь 8 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. албаны дарга, нягтлан бодогч-1, ахлахшинжээч-1, криминалистикийн шинжээч-1, шинжээч эмч-2, гарын хээний санч-1, туслах ажилтан-1 гэсэн орон тоотойажиллаж байна.
 
Манай алба нь гарын хээний Адис салбар станцад 3500 хүний гарын дардасыг мэдээллийн хамт  бүртгэсэнбөгөөд 2012 онд Аймгийн цагдаагийн хэлтэс, ШШГАлба, Тагнуулын хэлтэс, Харьяатын албатай хамтран Дардас-1, Дардас-2, “Бүртгэл”, “Дардас-2014” нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Шүүх эмнэлгийн лабораторыншинжилгээнүүд хийгдэж эхлээд байна.
 
Шүүх эмнэлгийн чиглэлээр дараах шинжилгээнүүдийг хийж дүгнэлт гаргана.
 
Цогцосонд үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ
Цусан дахь этилийн спирт тодорхойлох
Угаарын хий тодорхойлох
Гликоген тогтоох
Бэлгийн замын халдварт өвчин
Цусны бүлэг тогтоох
Гистологи харах
Гэмтлийн зэрэг тогтоох
Криминалистикийн чиглэлээр дараах шинжилгээнүүдийг хийж дүгнэлт гаргана.
 
Гарын мөрний шинжилгээ
Мөр судлалын шинжилгээ / эвдэгч багаж, малын им тамга гэх мэт /
Галт зэвсгийн шинжилгээ / эд анги механизмуудын харилцан ажиллагаа /
Бичиг судлалын шинжилгээ
Бичиг техникийн шинжилгээ
Дүр зургийн шинжилгээ
  • Дэлгэрэнгүйг энд дарж татаж авна уу. Татах
НИЙТЭЛСЭН: 2016-03-16 20:31:07