Товч танилцуулга

       Аймгийн Шүүхийн шийдьэр гүйцэтгэх алба нь анх Засгийн газрын 1991 оны 153 дугаар тогтоолын дагуу аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 142 дугаар тогтоолоор “Засан хүмүүжүүлэх анги“ нэртэйгээр нийт 6 орон тоотойгоор байгуулагдсан түүхтэй.
      Тус анги нь 1992 оноос “Хорих анги“ болж бие даан зохион байгуулагдсан бөгөөд 2002 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон өөрчлөн байгууллагдсан.
      Одоо тус алба нь энгийн болон цэргийн нийт 23 албан хаагч бие бүрэлдэхүүнтэйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг оногдуулсан баривчлах, албадан ажил хийлгэх, торгох ял, эрүү, иргэний хэргийн нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийг биелүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.