Байгууллагууд
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН.

А.  САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Ерөнхий мэдээлэл.

Орон тоо:

Тайлант  хугацаанд тус алба нь  санхүүгийн  хяналт  шалгалтын  улсын байцаагч  3,

дотоод аудитор 2,  хөдөлмөрийн гэрээгээр  нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан 1,

нийт 6-н орон тоотойгоор  аймгийн Засаг даргын Тамгын газрын  3 дугаар байрны 206,

208-н тоот  өрөөнүүдэд байрлан үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Тайлант  оны  үйл  ажиллагааны  төлөвлөгөөний  биелэлт, улсын

байцаагчийн гаргасан шийдвэрийн хэрэгжилт:

2016  оны  хяналт  шалгалтын  нэгдсэн  төлөвлөгөө,  аймгийн Засаг даргатай

байгуулсан  “Бүтээгдэхүүн нийлүүлэх  гэрээ”-д  тусгасны дагуу  2016  онд  аймгийн

төвийн болон сумдын  нийт  82  байгууллага,  тусгай зориулалтын  сангийн 2015  оны

санхүүгийн үйл ажиллагаанд хяналт,  шалгалт хийхээр төлөвлөснөөс  эхний хагас

жилийн байдлаар  33  байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг

хийж ажиллалаа.

Мөн байгууллагын хүсэлт, удирдлагын шийдвэрээр  төлөвлөгөөт бусаар Төгрөг

сумын ЗДТГ-ын 2015 он, Сум дундын эмнэлгийн 2012-2016 он, СХС болон ОНХС-ийн

2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийлээ.

2

Аймгийн Аудитын газраас сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн  2015 оны

үйл  ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт хийсэн учраас хяналт шалгалтын давхардлыг

арилгах зорилгоор  Дэлгэр, Халиун, Шарга  сумдын ОНХСанд хяналт шалгалт

хийгээгүй болно.

-  Есөнбулаг сумын  иргэнээс  амаар гаргасан гомдлын  дагуу МСҮТ-ийн холбогдох

албан тушаалтнуудтай утсаар холбогдон тодруулга авч гомдлыг барагдууллаа.

-  Шалгалтын явцад Шарга сумын иргэнээс  амаар гаргасан гомдлын  дагуу

холбогдох баримт материалд тулгуурлан хяналт шалгалт хийж, 138.3 мянган

төгрөгийн төлбөрийн акт тогтоож, биелэлтийг хангаж ажиллав.

Хяналт шалгалтаар нийт  73330.3 мянган төгрөгийн зөрчил илрүүлж,  28930.5

мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 44399.8 мянган төгрөгийн дүн бүхий  8

заалттай 3-н  албан шаардлага хүргүүлж,  хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг

арилгуулах, цаашид давтан гаргахгүй байх талаар холбогдох албан тушаалтнуудад

мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шалгалтын танилцуулгаар үүрэгжүүлэн, биелэлтийг

тооцож ажиллалаа.

Мөн хугацаанд  33-н  албан бичиг хүлээн авсны  8  нь хариутай албан бичиг

байсан бөгөөд хариуг хугацаанд нь хүргүүллээ.

Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагуудын шалгалтын  дүнг  тухайн

байгуулагын удирдах зөвлөл, ажиллагсдад танилцуулан, системийн хэмжээнд

хийгдэж байгаа шалгалтын материалыг Сангийн яаманд  удирдамжид  заасан

хугацаанд нь цахимаар болон шуудангаар хүргүүлэв.

Улсын  байцаагчдын үйлдэн  гаргасан  бичиг  баримт, сургалт

сурталчилгаа, судалгаа тооцоо, тайлан гаргалт:

Хяналт  шалгалтын  танилцуулга  11,  акт 22, албан шаардлага 3,  41-н албан

бичиг тус тус  үйлдэн  гаргаж, шалгалтанд  хамрагдаж  буй  байгууллагуудын  төсөв

захирагч, нягтлан  бодогч  эд хариуцагч, дотоод хяналт хариуцсан ажилтан  нарт

илэрсэн зөрчлийг таслан зогсоож,  цаашид  гарч болзошгүй  эрсдэлээс урьдчилан

сэргийлэх  зорилгоор  мэргэжлийн  заавар,  зөвлөгөө өгч,  хяналт шалгалтанд

хамрагдсан байгууллагын ажиллагсдад байгууллагын сургалтыг зохион байгуулан,

санхүүгийн  дотоодын  хяналтыг  эрс  сайжруулахын  зэрэгцээ  үйл  ажиллагааны  ил  тод,

3

нээлттэй  байдлыг  хангах, “Шилэн дансны тухай” Монгол улсын хуулийг хэрэгжүүлж

ажиллахыг хяналт шалгалтын танилцуулга, хурлын тэмдэглэлээр үүрэг болгов.

Тайлант  хугацаанд хийсэн хяналт шалгалтын дүнг аймгийн вэб сайт болон

албаны Цахим хуудсаар нийтэд мэдээлсэний зэрэгцээ санхүүгийн хяналт шалгалтын

материалаар цахим сан үүсгэн, баяжилт хийж ирлээ.

“Сум хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаатай холбоотой үүсээд байгаа нөхцөл

байдлыг шийдвэрлэх зорилгоор сумдын сан хариуцсан мэргэжилтнүүдэд  нийтлэг

илэрч буй зөрчил,  цаашид хийж хэрэгжүүлэх ажил, эрсдэлээ тооцож, зээлийн

өгөөжийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл, сургалт хийв.

Тайлант  хугацаанд хариутай болон илгээсэн, ирсэн албан бичиг, өргөдөл,

гомдол, хүсэлт,  удирдамж,  хэвлэмэл хуудасны зарцуулалтын бүртгэл зэрэг 7-8

төрлийн бүртгэлийг цаг тухай  бүр  тасралтгүй  хөтлөж  хэвшүүлсний  зэрэгцээ

гүйцэтгэлд  хяналт тавьж, 7  хоногийн  шуурхай  мэдээг гарган аймгийн Засаг даргын

Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст,  улирлын хяналт шалгалтын

төлөвлөгөөний биелэлт,  тоон  болон  бичмэл  тайланг  заасан  хугацаанд  нь  гарган

Сангийн яаманд тус тус хүргүүлэн нэгтгүүлэв.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Улсын салбарын дотоод

аудиторуудын нэгдсэн зөвлөгөөнд тус албаны улсын байцаагч 1, дотоод аудитор 2,

нийт 3-н хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноос гадна Говь-Алтай аймагт зохион

байгуулагдсан Худалдан авах ажиллагааны А-3 сертфикатын эрх олгох сургалтад 3

аудитор хамрагдаж, эрхийн шалгалтад тэнцсэн болно.

Албаны удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааны үр дүн

Санхүүгийн хяналт, Аудитын албаны    2016  оны  хяналт  шалгалтын  нэгдсэн

төлөвлөгөө,  аймгийн Засаг даргатай  байгуулсан  “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”, тус

албаны даргатай байгуулсан  төрийн  албан  хаагчийн  “Үр дүнгийн  гэрээ”-г чанартай

биелүүлэх,  албанаас  дэвшүүлсэн  зорилтыг  хэрэгжүүлэх  зорилгоор  удирдлагын

зүгээс  улсын  байцаагч, аудиторуудыг  багаар  ажиллах  хэлбэрт  шилжүүлэн, 1 багийг 2

хүний  бүрэлдэхүүнтэйгээр  зохион  байгуулж,  албаны  дотоод  ажлыг  хариуцуулан

ажиллуулж хэвшүүлэв.

4

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хуваарийн дагуу 2016

оны 6  дугаар сард байгууллагын  “Соёл  хүмүүжлийн  сарын  ажил”-ыг  хариуцан,

аппарадын хурлаар хэлэлцүүлэн  төлөвлөж, төлөвлөгөөний биелэлтийг ханган

ажиллаж, хамт олны зүгээс сэтгэл ханамжийн өндөр үнэлгээтэйгээр Төрийн захиргаа

удирдлагын хэлтэст шилжүүлэн өгсөн болно.

Бусад мэдээлэл

2016  оны 01 дүгээр сараас  шинэчлэгдсэн  Шилэн дансны шинэ системд

мэдээлэл хөрвүүлэх, нөхөн байршуулах ажлыг Говь-Алтай аймгийн түвшинд зохион

байгуулж, 1 дүгээр улирлын тайланг нэгтгэн Сангийн яаманд хүргүүлж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар:

1.  Тахилгын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах комисс томилох тухай

аймгийн Засаг даргын 2016.06.06-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Сутай

хайрхан уулын тэнгэрийг    тайх  комиссын Санхүү, хөрөнгө оруулалтын салбар

хороонд тус албаны байцаагчид ажиллаж байна.

2. Хаалтын балансыг гаргаж, өр, авлагыг баталгаажуулах тухай аймгийн ИТХ-ын  тэргүүлэгчдийн тогтоолын  дагуу  “Барилгын зураг төсвийн товчоо”  ОНӨАТҮГ-ыг

татан буулгах ажлын хэсэгт тус албаны улсын байцаагч ажиллаж байна.

ТАЙЛАН БИЧСЭН:

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ

ДОТООД АУДИТОР  Ц.БАТТӨР

НИЙТЭЛСЭН: 2016-06-30 00:00:00