XX зууны Монголын томоохон сэхээтний төлөөлөл Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохионо.

XX зууны Монголын томоохон сэхээтний төлөөлөл Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохионо.Энэ өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн Янчилын ам хэмээх түүний төрсөн буйран дээр нь “Би энд төржээ” хэмээх гэрэлт хөшөөг нь сүндэрлүүллээ.Нээлтийн арга хэмжээнд түүний төрөл төрөгсөд аймаг сумын албаны төлөөлөл болох хүмүүс оролцлоо. Төмөр замын машинистаас төрийн сайд хүртэлх амаргүй замыг туулахдаа түүний бичиж тууривсан Монголын анхны роман “Алтайд”, XX зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “Гарын таван хуруу”, “Итгэж болно” зэрэг жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол зэрэг олон сайн бүтээл туурвисан зохиолч. Түүний үлдээсэн бүтээл бүр түүхийн хамтаар алга болоогүй юм. Бичсэн үг бүр уран зохиолын талаасаа эрдэнэс болон үлдсэн. Энэ эрдэнэс цаг өнгөрөх тусам гялалзан тодорч байна.

НИЙТЭЛСЭН: 2017-06-05 13:59:23