Үндэсний Сурын Холимог багийн Улсын Аварга шалгаруулах "ГОВЬ-АЛТАЙ 2017" тэмцээн эхэллээ
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Дархан мэргэн Ж.Магнайн нэрэмжит Үндэсний Сурын Холимог багийн Улсын Аварга шалгаруулах "ГОВЬ-АЛТАЙ 2017" тэмцээнд 27 багийн 500 гаруй харваач оролцож байгаагаас дархан мэргэн 3, даяар дуурсах мэргэн 1,даян мэргэн 5 ,Улсын мэргэн 10, Хүндэт мэргэн 1 оролцож байна.Эрхийн мэргэн харваачдын маань нум нь хүчтэй ,сум нь мэргэн ,хараа нь хурц уухай нь цээл байх болтугай . Тэмцээнийг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХОЛБОО,ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ,ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ҮНДЭСНИЙ СУРЫН ХОЛБОО,БУСАД ГАЗРУУД хамтран зохион байгуулж байна.
НИЙТЭЛСЭН: 2017-07-18 19:48:35