"АЛТАЙ-2017" СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Биеийн тамир спортын тухай хуулийн 4.2.3 дэх заалтыг хэрэгжүүлэх,  “Аваргыг  аймагтаа  бэлтгэе”  хөтөлбөрийн хүрээнд,  биеийн тамир спортын хөдөлгөөнд  өргөн олон түмнийг хамруулан сум орон нутаг, хамт олны үүсгэл санаачлагыг өрнүүлж, их спортын төрүүлүүдийг  орон нутагтаа  түлхүү хөгжүүлэх,  тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, амжилтыг ахиулахад зорилгоор  “Алтай–2017“ спортын бага наадмыг Монголын Бүх Ард түмний  спартакиад, Монголын Хүүхдийн Спортын их наадмуудын хүрээнд ард иргэдийн хүсэлт санаачлагад үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, МҮОХ-ны Лос-Анжелес олимпийн зөвлөл хамтран 2017 оны 12 сарын 07-10-ны хооронд зохион байгуулахаар болоод байна.  

Наадмын спортын төрлүүд:

Спортын  бага наадам нь дараахь 6 төрлөөр зохион байгуулагдана. Уралдаан тэмцээнд оролцогчид нь мандатаа биедээ авч явах.

Спортын төрөл

Жин зай

1

Жүдо бөх

Баг бүрээс жин тус бүрт 1 тамирчин оролцоно.

/жингийн зөрүү байхгүй /

Эрэгтэй:   60кг, 66кг, 73 кг, 81кг, 90кг, -100кг, +100кг

Эмэгтэй:  48кг, 52кг, 57кг, 63кг, 70кг, -78кг, +78кг 

2

Чөлөөт бөх

Баг бүрээс жин тус бүрт 1 тамирчин оролцоно.

 /жингийн зөрүү байхгүй /

Эрэгтэй: 50кг, 55кг, 60кг, 66кг, 74кг, 84кг, 96кг, 120кг. 

3

Волейбол

Баг бүрээс 1 баг  /эрэгтэй– 8, эмэгтэй- 8,  дасгалжуулагч -1 /

4

Шатар

Баг бүрээс 1 тамирчин  / эрэгтэй- 1, эмэгтэй - 1 /

5

Сагсан бөмбөг 

Баг бүрээс 1 баг  /эрэгтэй -7 , эмэгтэй - 7, дасгалжуулагч -1 /

6

 Ширээний теннисс

Баг бүрээс 1 тамирчин   / эрэгтэй – 1, эмэгтэй- 1 /

НИЙТЭЛСЭН: 2017-11-21 08:12:29