ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГЫН УЛСЫН IV УРАЛДААНД АРДЫН ДУУ БҮЖГИЙН “АЛТАЙ” ЧУУЛГА ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

БСШУС – ын сайдын 2017 оны А/243 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас  “Дуу бүжгийн чуулгын шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаан” - ыг  2018 оны 09-р сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум / Зүүн хараа хот / - д  зохион байгууллаа. Уралдаанд 5 дуу бүжгийн чуулгын нийт 270 гаруй уран бүтээлчид оролцож дараах бүтээлүүдээр өрсөлдөв.

Бүрэн хэмжээний концертийн төрөлд шилдэг уран бүтээл, уран бүтээлчээр дараах байгууллага, уран бүтээлчид шалгарсан байна. Үүнд:  

Шилдэг уран бүтээл: 

  • Тэргүүн байр "Алтан говийн сүмбэр Алтай мину"  концерт "Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулга 
  • Дэд байр "Цэцэн хааны дуулал"  концерт Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн "Хан-Хэнтий" чуулга 

 

Шилдэг уран бүтээлч 

Хөгжимт жүжгийн төрөлд шилдэг уран бүтээл, уран бүтээлчээр дараах байгууллага, уран бүтээлчид шалгарсан байна. Үүнд:  

Шилдэг уран бүтээл:

  • Тэргүүн байр "Боржигин сэцэн" дуулалт жүжиг Говьсүмбэр аймгийн Боржигин чуулга 
  • Дэд байр "Баатарван НаваанЮндэн" бүжгэн жүжиг Сэлэнгэ аймгийн Мөнгөн хараа чуулга 

Шилдэг уран бүтээлч: 

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-27 01:22:59