Соёлын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн болж байна

       Аймгийн Соёлын ажилтнуудын анхдугаар нэгдсэн зөвлөгөөн 03 дугаар сарын 30-ны өдөр АДБ-ийн “Алтай” чуулгад зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд соёл урлагийн салбарын ажиллагсад, ахмад уран бүтээлч, гавьяатуудын төлөөлөл, төр хувийн хэвшил, олон нийтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид нийт 200 гаруй хүн оролцож байна.

Аймгийн Засаг дарга С.Гансэлэм зөвлөгөөнийг нээсэн бол, урилгаар оролцож байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг,  аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал нар  зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.

       Түүнчлэн аймгийн ЗДТГ-аас 18 сумын Соёлын төвийн эрхлэгч, аймгийн Орон нутгийг судлах музей, Нийтийн номын сан, Ардын дуу бүжгийн Алтай чуулгад өндөр үзүүлэлт бүхий иж бүрэн компьютерийг хүлээлгэн өглөө.  

НИЙТЭЛСЭН: 2019-03-30 04:41:27