АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫНХАНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

        Аймгийн Соёлын ажилтнуудын анхдугаар нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж салбарын шилдэг ажилчдыг Монгол Улсын Засгийн газрын шагнал болон аймгийн ЗД-ын Жуух бичиг,  Аймгийн хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа.

Хөхморьт сумын Соёлын төвийн номын санч М.Алтанцэцэг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг хүртсэн бол Эрдэнэ сумын хөгжмийн багш Т.Бямбажав,        Чандмань сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Лханаажав нар ЗД-ын “Жуух бичиг”-ээр шагнагджээ

     Мөн БСУГ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Дэлгэр сумын номын санч Д.Элбэгзаяа, “Соёлын алдар” медалиар Есөнбулаг сумын номын санч С.Долгормаа,  Есөнбулаг сумын номын санч Б.Дашжаргал нарыг шагнасан байна.

НИЙТЭЛСЭН: 2019-03-30 07:43:01