2018-2019 ОНЫ МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН УЛСЫН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын дагуу тооллогын ажлын төлөвлөгөө батлагдаж Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг улсын хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс  зохион байгуулж байна.

 Говь Алтай аймгийн Орон нутгийг судлах музейн сан хөмрөг, 17 сум, 1 тосгоны  Орон нутаг сурталчлах танхимын үзмэрүүдийг тоолж баталгаажуулах тооллогын ажил 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхэлж, тусгай төлөвлөгөө, салбар комиссын гишүүдийн ажил үүргийг нарийвчлан заасан  хуваарь гарган ажилласан.

“Музейн үзмэр эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэл” дэвтэрт буй бүх үзмэрийг нүд үзэн тоолж, жин, хэмжээг хянан гэрэл зургаар баталгаажуулж тусгай тэмдэгээр баталгаажууллаа.

Энэхүү тооллого хийгдсэнээр музейн сан хөмрөгийн баяжилт, орон нутаг сурталчлах танхимын эд өлгийн зүйлсийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдлыг мэдэх, дансны шинэчилсэн үнэлгээ тогтоох чухал ач холбогдолтой юм.

  Энэ удаагийн тооллогод улсын хэмжээний төрийн өмчийн музей, соёлын өвийн байгууллага, орон нутгийн өмчийн музей, шашны сүм хийд, хувийн музей зэрэг 45 байгууллага, 265 сумдын орон нутаг сурталчлах танхим хамрагдах ба тооллогын бүртгэл цахим хэлбэрт шилжсэнээрээ онцлог, давуу талтай.

НИЙТЭЛСЭН: 2019-04-10 02:47:40