”СПОРТ БА ХӨГЖИЛ” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

          Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж байгаа “Спорт ба хөгжил” сэдэвт баруун бүсийн сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд 2019 оны 04 дүгээр сарын 25-26 өдрүүдэд зохион байгуулж байна.

Нээлтэд ЗГХА-БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн О.Гэрэл, аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, НБХ-ийн дарга М.Эрдэнэбилэг, БТСГ-ын дарга Н.Бямбацогт нар оролцлоо.

               Баруун бүсийн сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн биеийн тамир спортын салбарын 81 албан хаагч  оролцож байна.

НИЙТЭЛСЭН: 2019-04-25 02:15:48