ВОЛЕЙБОЛЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН 2019 ОНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Волейболын насанд хүрэгчдийн 2019 оны Говь-Алтай аймгийн аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 18 багийн 162 тамирчин оролцсон юм.

Эрэгтэй багуудаас: 1-р байранд Хатанбаатар эзэнтэй спортын мастер Н.Төрболд ахлагчтай "Буудайн Хөх Уулс"ххк-ын баг;

2-р байранд Г.Жалцавжий эзэнтэй Д.Алтаншагай ахлагчтай "Мандал-Алтай"ххк-ын баг; 

3-р байранд Спортын мастер Ган-Очир ахлагчтай Эрдэнэ сумын баг;

ЭМЭГТЭЙ БАГУУДААС 1-р байранд Б.Алтайбаатар эзэнтэй Цэрэндулам ахлагчтай аймгийн ЗДТГ-ын баг;

2-р байранд Спортын мастер Энхтуул ахлагчтай Эрдэнэ сумын баг;

3-р байранд Баяржаргал ахлагчтай АУЭХСТӨХХК-ын баг тус тус медальт байранд шалгарлаа.

ШИЛДЭГ ТЭГШ ТОГЛОГЧООР Буудайн Хөх Уулс"ххк-ны багийн тоглогч улсын шигшээ багийн ахлагч Спортын мастер н.Цэрэнбаатар, АУЭХСТӨХХК-ын багийн тоглогч улсын шигшээ багийн довтлон тоглогч спортын мастер Г.Энхнаран;

ШИЛДЭГ ДОВТЛОГЧООР Мандал Алтай"ххк-ын багийн тоглогч улсын шигшээ багийн довтлон тоглогч спортын мастер Цэнд-Аюуш, Эрдэнэ сумын багийн тоглогч Б.Цолмон,

ШИЛДЭГ ХОБОГЧООР Эрдэнэ сумын багийн тоглогч улсын шигшээ багийн холбон тоглогч Г.Төрмандах, Аймгийн ЗДТГ-ын багийн холбон тоглогч Ж.Мөнхтуяа нар шалгарлаа.

Энэ удаагийн ААШ тэмцээнд монгол улсын лигт тоглодог болон улсын шигшээ багийн шилдгийн шилдэг 40 гаруй тамирчид хүрэлцэн ирж сонирхолтой тоглолтыг үзүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2019-05-06 05:36:26