“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” БАРУУН БҮСИЙН УРЛАГИЙН НААДАМ АЛТАЙ ХОТНОО БОЛЛОО

       “МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” сэдэвт хүүхдийн урлагийн баруун бүсийн наадам Говь-Алтай аймгийн Алтай хотноо боллоо.

Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой баруун бүсийн тус наадмыг аймгийн Засаг дарга С.Гансэлэм нээж оролцогчдод хандан амжилт хүссэн юм.

       Монголын хүүхдийн урлагийн баруун бүсийн наадмын хоёрдугаар шатанд 160 гаруй авьяастан хүүхдүүд оролцож монгол ардын бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг болон гоцлол дуу, чөлөөт бүжиг, хамтлаг хөгжим, “Театр миний амьдралд” жүжигчилсэн тоглолт, язгуур урлаг /уртын дуу, бий биелгээ, ерөөл магтаал, хөөмий, исгэрээ, уран нугаралт/ гэх мэт төрлүүдээр өрсөлдлөө.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-06 10:40:54