АДБ-ИЙН “АЛТАЙ” ЧУУЛГА ОРЧИН ҮЕИЙН ДУУ БИЧЛЭГИЙН СТУДИТЭЙ БОЛОВ

      Орон нутгийн үзэгчдэд урлаг, уран сайхны үйлчилгээг тогтмол хүргэдэг АДБ-ын “Алтай” чуулга орчин үеийн техник, төхөөрөмжөөр тоноглогдсон дуу бичлэгийн студитэй болж  2019 оны 5 дугаар сарын 7 буюу Зуны эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр  нээлтээ хийлээ .

     Өндөр үзүүлэлттэй, орчин үеийн шаардлагад нийцсэн тус студийн нээлтэд  аймгийн Засаг дарга С.Гансэлэм, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн зөвлөх Т.Ганзориг нар үг хэлсэн бол агентлаг, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд,  Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит АДБ-ын Алтай чуулгын дарга Н.Энхбат, чуулгын уран бүтээлчдийн хамт оролцлоо.

Студийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулахад хөгжмийн зохиолч Ц.Гангаа, З.Мөнхбаяр нар уригдаж, сургалт зохион байгуулж хамтран ажилласан байна.

     Тус студи нь орон нутагтаа ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид төдийгүй хөдөө орон нутгийн ардын авьяастан ,ард иргэд, хүүхэд залуучуудад  нээлттэй үйл ажиллагаа явуулахыг нээлтийн үеэр онцолж байлаа.

 
НИЙТЭЛСЭН: 2019-05-07 09:14:43