“ЖАРГАЛТАЙ ХӨЛ” МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

   Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийн хүрээнд Энхтайваны корпусын сайн дурын ажилтнуудын санаачлагаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хѳгжлийн газар, Цагдаагийн газар хамтран "Жаргалтай хѳл" марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнийг 5 насны ангиллаар амжилттай зохион байгууллаа.

 -3 километрийн багийн алхалт, 5,10 километрийн гүйлтийн тэмцээнд оролцсон баг, тамирчдын шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар ивээн тэтгэлээ.

-4-ээс 11 насны ангилалд оролцсон хүүхдүүдийн гарын бэлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Сонинцэцэг, В.Нанжид, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, аймгийн цэргийн Штабын офицер Г.Мѳнхбаяр, Г.Цэдэв, Архивын тасгийн эрхлэгч М.Мандаххүү, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оюундарь, С.Ариунжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Н.Бямбацогт, Эрүүл мэндийн газрын хамт олон, Есѳнбулаг сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн эмч Ш.Пүрэв нарын хандиваар бүрдүүлэв.

    Бүртгэлийн хураамжны орлого болох 145.000 тѳгрѳгнөөс гадна Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 1999 оны тѳгсѳгч С.Сайнбаяр, З.Мѳнхнасан, Д.Лхамжаргал, Ч.Сэндэрмаа нар 200.000 тѳгрѳг, Алтай Швейцари сангийн тэргүүн Ч.Цэцэгмаа 30.000 тѳгрѳг, Есѳнбулаг сумын цэцэрлэгүүд 110.000 төгрөгийг тусгай олимпод оролцох хүүхдийн замын зардалд хандивлалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-01 11:50:52