Говь-Алтай аймгийн ИТХ-ын III хуралд зориулсан хүчит бөхийн барилдаан

Говь-Алтай аймгийн ИТХ-ын III хуралд зориулсан Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар шинээр улс, аймгийн цол хүртсэн шинэ цолтонгууддаа хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Улс, аймаг, сумын цолтой болон залуу хүчит 32 барилдаж Цогт сумын харъяат "Хантайшир" бөхийн дэвжээ "Гео Мандал"ХХК-ны бөх Улсын Өсөх Идэр Начин Л.Цэрэгтогтох түрүүлж, Цээл сумын харъяат "Хантайшир" бөхийн дэвжээ Хилийн цэргийн 0306-р анги "Монгол тамхи со"ХХК-ны бөх аймгийн хурц арслан Д.Тангад үзүүрлэж, Эрдэнэ сумын харъяат аймгийн залуу харцага Я.Бумбаяр, Хөхморьт сумын харъяат аймгийн залуу начин Г.Батмөнх нар их шөвөгт шалгарлаа.

 

 


Мөн барилдааны үеэр шинээр цол чимэг хүртсэн бөхчүүддээ аймгийн ИТХ болон сум орон нутгаас нь хүдэтгэл үзүүллээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-12-04 21:40:19