ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ.

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүссэний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Ж.Цэвээн нарын хэсэг монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг”-ийн анхны дугаарыг хэвлэн түгээснээр Монголын сэтгүүлзүй өөрийн түүхээ бичиглэж эхэлсэн арвин түүхтэй байдаг.Сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөө гэдэг энэ салбарт ажиллаж буй сэтгүүлчидтэй холбоотой асуудал бус Монголын нийт иргэн, хүн бүхэнд хамаатай, тэдний эрх ашигттай холбоотой юм. Алтай сайхан нутгийнхаа үе үеийн хэвлэл мэдээллийн салбарынхан та бүхэндээ"Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 104 жил"-ийн мэнд хүргэж үзэг нь хурц, үг нь мэргэн, үзэл бодол нь шинэлэг байхын ерөөл өргөе.
ХҮНДЭТГЭСЭН :ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ

НИЙТЭЛСЭН: 2017-03-06 13:58:09