Жү-до бөхийн өсвөр үеийн 2017 оны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө

Жү-до бөхийн өсвөр үеийн 2017 оны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд Алтай хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, "Бор-Арслан" дэвжээ, "Тэсийн-Хүчтэн"дэвжээ, "Улаан-Гуталт" дэвжээ, "Завханы-Шонхор" дэвжээ зэрэг 9 багийн 240 гаруй өсвөрийн жүдочид эрэгтэй, эмэгтэй 25 жинд 100 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Эрэгтэй багийн нийлбэр дүнгээр
1. Аймгийн арслан С.Ганхуяг дасгалжуулагчтай Ховд аймаг 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль.
2. Жүдо бөхийн спортын мастер аймгийн арслан Д.Чойжилсүрэн дасгалжуулагчтай Говь-Алтай аймаг 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль.
3. Спортын мастер Баттогтох дасгалжуулагчтай "Улаан-Гуталт" дэвжээ 3 алт, 1 хүрэл.
Эмэгтэй багийн нийлбэр дүнгээр.
1. Жүдо бөхийн спортын мастер, аймгийн арслан Д.Чойжилсүрэн дасгалжуулагчтай Говь-Алтай аймаг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль.
2. Аймгийн арслан С.Ганхуяг дасгалжуулагчтай Ховд аймаг 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль.
3. Спортын мастер, АБТАжилтан, БТТАжилтан Дугармаа дасгалжуулагчтай "Бор-Арслан" дэвжээ 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай тус тус шалгарлаа.
Эрэгтэй шилдэг тамирчнаар Говь-Алтай аймгийн Х.Дашзэвэг
Эмэгтэй шилдэг тамирчнаар "Бор-Арслан" дэвжээний Б.Нямгэрэл
Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдах өсвөр үеийн 2017 Улсын аварга шалгаруулах тэмцээнд баруун бүсээс шалгарч оролцох эрхээ авсан бүх тамирчиддаа амжилт хүсье.

НИЙТЭЛСЭН: 2017-04-10 10:24:23