Ч. Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн

Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг аймгийн Ардын Дуу Бүжгийн Алтай Чуулга, Нийтийн Номын сантай хамтран 04 сарын 21-22-ны өдрүүдэд чуулгын “Ёслол хүндэтгэл”-ийн танхимд зохион байгууллаа. Үзэсгэлэнд аймгийн музейн сан хөмрөгт байгаа зохиолч Ч.Лодойдамбын эдэлж хэрэглэж байсан эд зүйл ширээний гэрэл, ширээний цаг, нүдний шил, төрийн шагнал болох одон, медалиуд, гэрэл зураг зэрэг нийт 60 гаруй эд зүйл үзэсгэлэнд дэглэгдэн олон нийтийн хүртээл боллоо.

 

Үзэсгэлэнг Ардын Дуу Бүжгийн Алтай Чуулга дээр болсон “Тунгалаг Тамир” дуулалт жүжгийн үзэгчид болон “Аймгийн Залуучуудын чуулган-2017” оролцсон зочид төлөөлөгчид болон албаны хүмүүс үзэж сонирхов. Үзэсгэлэнд тавигдсан зохиолчын дипломат паспорт, “Тунгалаг тамир” 22 цагийн сонсдог ном, 1957 онд романы шагналд нэгдүгээр  байранд орж 10000 төгрөгөөр шагнагдаж байсан баярын бичиг, зохиолчын гар бичмэл зэрэг олон үзмэр эд зүйлийг үзэгчдийн сонирхаолыг татаж байлаа. 

НИЙТЭЛСЭН: 2017-04-24 12:25:35