“Элсний фестиваль” наадам зохион байгуулагдлаа

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгалийн үзэсгэлэн бүрэлдэн тогтсон Эрээн нуурыг түшиглэн элсний спортыг хөгжүүлэх, гадаад, дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой “Элсний фестиваль” наадмыг энэ жил 2017 оны 7 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд “Эрээн нуур” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа, “Аваргын гараа” хүүхдийн барилдаан, дааган насны хурдан морины уралдаан зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2017-07-27 10:29:09