АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 5 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ, 2018 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨСВИЙГ БАТАЛЛАА.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагаанны хөтөлбөрийн хэрэгжилтийг 84,7 хувьтай, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 89.02 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.

Мөн 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.
Орон нутгийн 2017 оны төсвийн тодотголыг 51,6 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн 2018 оны төсвийг 54,8 тэрбум төгрөгөөр баталлаа.

НИЙТЭЛСЭН: 2017-12-06 02:02:54