Говь-Алтай аймагт 2018 онд төсвийн хөрөнгөөр 14 шинэ барилгын ажил эхэлнэ.

Говь-Алтай аймагт төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх нийт 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсанаас 8.4 тэрбум төгрөгийн 14 төсөл, барилга байгууламжийг ирэх онд шинээр эхлүүлж байна. Ирэх онд хийгдэх нийт 20 төсөл, арга хэмжээнээс 14 төсөл 2018 онд, 6 төсөл 2019 онд бүрэн ашиглалтад орж дуусна. Мөн Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замыг ирэх онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сүүлийн 5 жилийн судалгаагаар улсын төсвөөс тус аймагт 1 жилд 14 шинэ барилга, байгууламжийн ажлыг эхлүүлж байгаагүй бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтыг орон нутагт шийдвэрлүүлэн хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд санал санаачилга, зүтгэл гарган ажиллалаа. 

НИЙТЭЛСЭН: 2017-12-06 03:46:51