ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД “ИРГЭНД ЧИГЛЭСЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтийн багш нар аймагт 2017 оны 12 дугаар сар 08-10 ны өдрүүдэд хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад “Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний ойлголт, хандлага, өргөдөл, гомдлын менежмент, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг судлах арга зүй, үйлчилгээ үзүүлэх үйл явцыг шинжлэн үйлчилгээг сайжруулах, төрийн үйлчилгээг хүргэх аргууд, үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн мэдлэг чадвар, үйлчилгээний чанарт нөлөөлөх нь зэрэг сэдвээр хичээл зааж, кэйс ажиллан онолын мэдлэгээ баталгаажууллаа.

Сургалтад аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын болон агентлагуудын мэргэжилтэн нийт 29 хүн хамрагдаж, сертификат олголоо. 

НИЙТЭЛСЭН: 2017-12-11 02:44:30