Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” сэдэвт сургалтыг 17 сум 2 тосгоноос 54 иргэн, аймгийн төвийн холбогдох албан хаагчдаас 43 иргэн нийт 97 иргэнд зохион байгуулсан бөгөөд сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга В.Рэнцэндорж нээж, сургалтад амжилт хүслээ.

Уг сургалтын зорилго нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт дагаж мөрдөгдөж буй эрх зүйн актуудын талаарх үндсэн ойлголтыг өгч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний өнөөгийн байдлыг танилцуулж, үүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч хамтран ажиллахад чиглэгдлээ.

Сургалтаар ХАБЭА-н эрх зүйн орчин, хяналтын тогтолцоо, ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй арга барилд сургаж дадлагжуулах, ХАБЭА-н зан үйлийг төлөвшүүлэх, Үйлдвэрлэлийн осол , хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Даатгал, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор, Байгууллага, аж ахуй нэгжид галын аюул, химийн хорт бодисын эрсдлээс урьдчилан сэргийлэх, гамшигаас хамгаалах, онцгой байдлын үед ажил олгогчийн гүйцэтгэх үүрэг, Аюулгүй ажиллагааны буруу зуршлууд ба зөв хандлага зэрэг сэдвүүдээр ойлголт мэдлэг өгч, жишээ авч тайлбарлан ярьсан нь оролцогчдод ойлгомжтой байлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2017-12-11 03:04:27