Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг "Тайшир-Алтайн усан хангамжийн төсөл”-ийн ажлын хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад албан айлчлал хийж байна.

Говь-Алтай аймгийн Алтай хотыг цэвэр усаар хангах "Тайшир-Алтайн усан хангамжийн төсөл”-ийн ажлын хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад 2017 оны 12 дугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг албан айлчлал хийж байна.

Энэхүү төсөл нь Австри улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих бөгөөд Австрийн шилдэг техник, технологи ашиглаж Алтай хотын цэвэр усны хангамжийг шийдэх юм.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-12-13 06:26:12