АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮДЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БҮХ СУМДАД АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул аймгийн онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг бүх сумдад ажиллахаар боллоо. Тус ажлын хэсгийн зорилго нь алслагдсан сум, багийн иргэдэд болон отроор нүүдэллэн өвөлжиж байгаа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах, өвс тэжээлийн хүрэлцээ, хүртээмжийн талаар танилцан малчдын санал, хүсэлтийг сонсох зорилготой юм.

Манай аймагт 334 өрхийн 977 иргэн отроор өвөлжил байгаа бөгөөд эдгээр өрхүүдэд 0-5 насны 88 хүүхэд, жирэмсэн 11 хүн, хөгжлийн бэрхшээлтэй 13 хүн тус тус байна.

НИЙТЭЛСЭН: 2018-01-09 07:01:02