“Гэгээн нуур цэвэр ус" ОНӨААТҮГазар 18,9 литрийн цэвэр усны торхыг шинэчилж, илүү хямд үнээр иргэдэд хүргэхээр боллоо.

  "Гэгээн нуур цэвэр ус" ОНӨААТҮГ нь цэвэр усны торхыг шинэчилсэнээр торх нь эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцэх юм.

Тус үйлдвэр нь анх байгуулагдахдаа нэг торхыг 15000 төгрөгөөр борлуулж байсан бол 2017  оны 03 дугаар сараас 8000 төгрөгөөр иргэдэд худалдаалж үнийг 53,3 хувиар хямдруулж байсан билээ.

Тэгвэл сар шинийн  баярыг тохиолдуулан 2018 оны 02 сарын 5-ны өдрөөс эхлэн 5000 ширхэг шинэ торхыг хэрэглэгчдэд нийлүүлж нэг бүрийг нь 5000 төгрөгөөр худалдаж хэрэглэгчиддээ бэлэг барьж байна. 

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-01 07:34:47