МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ БРИТАНИЙН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН МАЛЧДАД ЭРДЭС ТЭЖЭЭЛИЙН БАГЦ БОЛОН МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг Британийн Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран "Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт" хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 01 дугаар сарын 29-ны өдөр Жанчивын талбайд малчдад эрдэс тэжээлийн багц олгох хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явагдаж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Есөнбулаг сумын дарга Ш.Дагва, Есөнбулаг сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэбат, Онцгой байдлын газрын дарга Ш.Ган-Эрдэнэ нар хүрэлцэн ирж оролцлоо. "Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар"-аас бэлтгэн гаргасан зудын эрсдэлийн зураглалд Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дарив, Хөхморьт, Халиун, Тайшир, Жаргалан, Есөнбулаг сумын 350 малчин өрх тодорхой шалгуурын дагуу сонгогдсон. Үүнээс Баян-Уул сумын -57 малчин Дарив сумын -42 малчин, Хөхморьт сумын-54 малчин, Халиун сумын-56 малчин Тайшир сумын-44 малчин, Жаргалан сумын-38 малчин, Есөнбулаг сумын-59 малчин өрхүүдэд эрдэс тэжээлийн багцыг хүргүүлэхээр тусламжийн ачаа ачсан машинууд аян замдаа гарсан бөгөөд Есөнбулаг сумын төлөөлөл болж ирсэн малчин өрхүүдэд эрдэс тэжээлийн багц гардуулж өглөө. Тус арга хэмжээний үеэр Малчдад туслах хандивын аян өрнүүлж буй Төрийн банк болон Баян-Уул, Жаргалан, Шарга сумын нутгийн зөвлөлийнхөнд нэмнээ, лаа, дулаан хувцас, хослолыг гардуулан өглөө.

НИЙТЭЛСЭН: 2018-02-01 08:01:10