АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМ, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ 2018 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ, ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

       Өнөөдөр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлагуудтай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа.

        Дээрх гэрээнүүдэд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, орон нутгийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар тусгалаа.

        

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-08 08:24:42