Олон хүүхэд төрүүлж өсгөн үр хүүхэд, ач зээ нараа тойруулан өндөр насалж байгаа "Буянтай ээж"-үүдээ алдаршууллаа.

10 гаруй жил уламжлал болгон зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа буянтай буурлуудын маань сүүн цагаан сэтгэл, эрч энергиэр гайхалтай халуун дулаан уур амьсгал дор дуутай хууртай, инээдтэй хөөртэй, баярын нулимстай сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн буянтай ээжүүдээр Бигэр сумын буянтай ээж П.Дархижав, Ж.Лхамаасүрэн, Х.Рэнцэн, Шарга сумын Г.Лханаа, Тонхил сумын Ч.Мажаа, Цогт сумын Т.Должин, Халиун сумын Я.Нямсүрэн, Н.Сурмаажав, С.Түмэнтогтох, Жаргалан сумын Д.Рэнцэнханд нар шалгарлаа.

Буянтай ээжүүдэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Итгэлт хамба, Байгаль нуураар аялуулах эрхийн бичгээр шагналаа. Мөн түүнчлэн 5-аас дээш хүүхэд нь цэргийн алба хаасан Т.Должин, Ж.Лхамаасүрэн нарт хүндэтгэл үзүүллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-09 07:08:01