“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ” ШАЛГАРУУЛАХ БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ТӨГРӨГ СУМД АЖИЛЛАВ.

МУ-ын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг. Энэ уламжлалын дагуу Говь-алтай аймгийн Төгрөг, Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл,  Баян-Өлгий аймгийн Толбо сумдыг “Улсын тэргүүний /Загвар/ сум шалгаруулах” ЗГ-ын тогтоолын 31 зааснаар холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм.

Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгаж, дүгнэх зорилгоор Улсын тэргүүний сум шалгаруулах Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх 5 суманд ажиллаж байна.

Ажлын хэсгийн даргаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, гишүүдээр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-эрдэнэ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Энхбат, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй холбогдох мэргэжилтнүүдийн хамт ажиллаж байна.

Улсын тэргүүний /Загвар/ сум шалгаруулах ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Төгрөг сумд ажиллаж, МУ-ын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын 19 шалгуур үзүүлэлт болон сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн дагуу сумын ИТХ, ЗДТГ, албан байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, сумын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтанд үнэлгээ хийв. 
 

Шилдэг сумаар шалгарсан үнэлгээний дүнг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт болох  баруун бүсийн зөвлөлийн хуралд танилцуулж шалгаруулдах юм.

НИЙТЭЛСЭН: 2018-04-02 03:01:10