Цэргийн бэлтгэл сургалт болон сумдын төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, туршлага судлуулах, зөвлөн туслах үзүүлэх сургууль боллоо

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу "Цэргийн бэлтгэл сургалт" болон сумдын төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, туршлага судлуулах, зөвлөн туслах үзүүлэх сургуулийг 2 бүс болгон зохион байгуулахаар болсон байна. 

Урд бүс /Эрдэнэ, Чандмань, Бигэр, Дэлгэр, Цогт, Цээл, Халиун, Тайшир, Есөнбулаг/-ийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн засаг дарга нарын цэргийн бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлж, чадавхжуулах, сумдын төрийн байгууллагуудын удирдлага, дотоод ажил, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнуудын нэгдсэн сургалт, үзүүлэх сургуулийг Бигэр сумд зохион байгууллаа. 

Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн засаг дарга нарын цэргийн бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлж, чадавхжуулах, сумдын төрийн байгууллагуудын удирдлага, дотоод ажил, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнуудыг 2017 оны ажлаараа аймагт 2-р байрт шалгарсан Бигэр сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулан, туршлага судлуулах, зөвлөн туслах, цаашид авах арга хэмжээг төлөвлөхөд энэхүү сургалт, үзүүлэх сургуулийн ач холбогдол оршиж байгаа юм.
 
НИЙТЭЛСЭН: 2018-04-17 10:23:37