ТӨГРӨГ СУМД ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ БОЛЖ БАЙНА.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу "Цэргийн бэлтгэл сургалт" болон сумдын төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, туршлага судлуулах, зөвлөн туслах үзүүлэх сургуулийг хойд бүсийн 9 сумыг оролцуулан Төгрөг сумд зохион байгуулж  байна. 

Тус сургалт, үзүүлэх сургууль нь Алтай, Баян-Уул, Бугат, Дарив, Жаргалан, Тонхил, Хөхморьт, Шарга сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлж, чадавхжуулах, сумдын төрийн байгууллагуудын удирдлага, дотоод ажил, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн болон бичиг хэргийн ажилтнуудыг 2017  оны үйл ажиллагааны дүнгээр аймагт тэргүүлсэн Төгрөг сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулан, туршлага судлуулж, зөвлөн туслах, цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Оролцогчид Төгрөг сумын төрийн байгууллагууудын танилцуулга, мэдээллийг сонсож, 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, архив бүрдүүлэлтээр гаргасан үзүүллэгтэй танилцан, 5 баг болж орон нутагтаа авч хэрэгжүүлэх “сайн туршлага” болон цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, санал дүгнэлт гаргалаа.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-23 11:16:06