ТӨГРӨГ СУМД ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ БОЛЖ БАЙНА.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу "Цэргийн бэлтгэл сургалт" болон сумдын төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, туршлага судлуулах, зөвлөн туслах үзүүлэх сургуулийг хойд бүсийн 9 сумыг оролцуулан Төгрөг сумд зохион байгуулж байна. 

 

“МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ДЭЛГЭЦ” АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

 

Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар нь иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний мэдээллийг багтаасан “Мэдээллийн цахим дэлгэц”-ийг байршуулан ажиллаж байгаа бөгөөд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор жил бүр “байгууллага сурталчилах сарын аян”-ыг зохион байгуулж хэвшсэн байна.

 

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН САМБАР” БАЙРШУУЛЖЭЭ.

Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар, сум дундын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвд “Төрийн үйлчилгээний нэгдсэн самбар”-ыг байршуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал: эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэн тус мэдээллийн самбараас эмнэлгээс гадна бусад төрийн байгууллагын мэдээллийг авах боломжтойгоороо онцлог юм.   

“ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНХАН ШАТНЫ

ТУСЛАМЖИЙН ХАВТАС”-ЫГ ӨРХ БҮРТ ХҮРГЭЖ БАЙНА. 

 

Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас  өрх бүрт “Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний анхан шатны тусламжийн хавтас”-ыг хүргүүлэн ажиллаж байна.

 

Энэхүү хавтаст байнга мөрдөгдөж байгаа сумын ИТХ-ын тогтоол, сумын Засаг даргын захирамж, төрийн албан хаагчид, онцгой комиссын гишүүдийн утасны жагсаалт, төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичгийн жагсаалт, бусад гарын авлагуудыг багтаажээ.

 

ТӨГРӨГ СУМЫН СУРГУУЛЬ 12 ТӨРЛИЙН СЕКЦ,

ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛҮҮЛЖ БАЙНА.

Төгрөг сумын сургуульд гар бөмбөг, мини волейбол, сэтгэх чадвар, сагсан бөмбөг, жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, бишгүүр, монгол бичиг, бүжиг, ой тогтоолт, технологийн чиглэлээр 12 төрлийн секц дугуйлан, математик, монгол хэл, физик, түүх нийгэм, газарзүй, англи хэл, хими, биологийн хичээлээр сонгон хичээллэж байгаа бөгөөд давхардсан тоогоор 285 сурагч хамрагдаж байна.

ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Төгрөг сумын сургууль “Сайн засаглалаас-Сайн сургууль” төслийн хүрээнд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.  Эцэг эхийн оролцоо, санаачилгаар уншлагын танхим, зан үйлийн булан тохижуулах, туршилтын талбай байгуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, бага ангиудыг гар угаалтууртай болгох зэрэг 13 төрлийн 3.870.000 төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна.

 

СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГТ 13 ЗӨВЛӨЛ, БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Төгрөг сумын сум дундын эмнэлэгт ерөнхий эмчийн тушаалаар томилогдсон удирдлагын баг, чанарын алба, өмч хамгаалах байнгын зөвлөл, ажил дүгнэх комисс, ажилчдын нийгмийн асуудал шийдэх комисс, эрсдэлийн удирдлагын баг, дотоод хяналтын баг, ёс зүйн баг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын зөвлөл, эмийн эмчилгээг зохицуулах хороо, эмнэлгийн тусламжийн үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх хянах баг, төрөхийн яаралтай тусламжийн баг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэсэн 13 баг, комисс, зөвлөл ажиллаж байна. Эдгээр баг, зөвлөлийг байгуулан ажилласнаар эмнэлгийн чанарын үзүүлэлтүүд дээшилсэн байна.  

 

“СУВИЛАГЧ ДУУДАХ ХОНХ” БАЙРЛУУЛЖЭЭ.

Төгрөг сумын сум дундын эмнэлэг нь 30 ортой бөгөөд хэвтэн эмчлүеүлэгчдийн өрөөнүүдэд “Сувилагч дуудах хонх”-ыг байрлуулжээ. Ингэснээр эмнэлгийн  үйлчилгээ түргэн шуурхай болж, хэвтэн эмчлүүлэгчдэд тавих хяналт сайжирч байна.

ГЭР ХОРООЛЛЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ САЙЖРУУЛЖ,

БҮРЭН ХАЯГЖУУЛЖЭЭ.

Төгрөг сумын төв 241 өрхтэй бөгөөд гэр хорооллын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулж, бүрэн хаягжуулсан байна. Тус сумын Хүрэн гол багт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү-Говь-Алтай” ХХК-ий хөрөнгө оруулалтаар сумын төвд 3 ширхэг камер суурилуулж, 30 ширхэг гэрэлтүүлгийг шинэчилжээ.

 

ТӨГРӨГ СУМ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТӨӨ

БҮРЭН ТОДОРХОЙЛЖЭЭ.

Төгрөг сумыг 2014-2034 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн 58.0 сая төгрөгийн санхүүжилтээр  “Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г /2016-2036 он/  хийлгэн хэрэгжүүлж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-24 10:24:49