Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг ирж ажилаллаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Захиргаа хууль, зүйн хэлтсийн дарга Э.Эрдэнэхишигээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт 2018 оны 05 дугаар сарын 08-09-ний хооронд ажиллалаа. Тус ажлын хэсэг нь Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг шалган зааварчлан, Төрийн болон орон нутгийн өмчит зарим нэгэн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, компанийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилаллаа. Мөн хөрөнгийн дахин үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, “Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээлэлжүүлэх систем”-д гарч буй алдаа дутагдлыг засах, заавар өгөх чиглэлийн сургалтуудыг зохион байгуулав. Уг сургалтад Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлага, нягтлан бодогч, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга нар буюу нийт 145 албан хаагч хамрагдлаа. Шалган зааварчлах ажиллагаанд Орон нутгийн өмчийн газар, “Алтай улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, Ундарга-Алтай ОНӨААТҮГ тус тус хамрадаж, заавар зөвөлгөө авлаа.

НИЙТЭЛСЭН: 2018-05-10 07:18:45