МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АЛТАЙН АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД, БАГАЧУУДТАЙ УУЛЗЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар аймгийн Хүүхэд залуучуудын ордны үйл ажиллагаатай танилцаж, тус ордны дугуйлангийн сурагчид, спорт, урлагийн авьяаслаг хүүхэд багачуудтай уулзлаа.

Тус ордны бүжиг, драм, морин хуур, дурслэх урлаг, шатар зэрэг 7 дугуйланд 200 гаруй хүүхэд суралцаж авьяасаа хөгжүүлж байна. 

Шинээр ашиглалтад орсон ордонд шаардлагатай техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад нь зориулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 120.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.                                                  

              

  

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-10 07:23:52