“Төрийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг”-ийг хойд бүсийн сумдад хийж байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, Насан туршийн боловсролын төв, Нийтийн номын сангийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шарга сумд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажиллаж сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөн тусалж, “Төрийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-14 10:27:44