АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ, НУУЦЫН АЛБАНЫ ДАРГА, АХЛАХ КОМИССАР Т.ТӨГӨЛДӨРӨӨР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллагуудад ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав.

Мөн ажлын хэсэг Чандмань, Бигэр, Халиун суманд ажиллалаа.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 10 дугаар сарын 24-ний өдрөөс Завхан аймагт ажиллана.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-24 03:09:39