Аймгийн ”Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа

XVII жарны  “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажлын хамт олноо тэргүүлсэн 2018 оны “Хөдөлмөрийн аварга”– ууд шагналаа гардлаа.

Боловсролын салбарт: У.Энхтуяа-Есөнбулаг сумын улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн сургалтын менежер

Худалдаа нийтийн хоолны салбарт: Я.Сувдмаа- Аймаг дахь Тогооч нарын холбооны салбар зөвлөлийн дэд дарга

Зам тээврийн салбарт: Л.Батгэрэл- Автотээврийн хяналтын улсын байцаагч

Байгаль орчны салбарт: У.Насанбат- Илий маллагч

Хууль сахиулахын салбарт: Б.Батсайхан- Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч

Хөдөө аж ахуйн салбарт: Б.Мянганбаяр- Бигэр сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, газар тариалан, хороо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Төрийн захиргааны салбарт: Б.Элбэгжаргал- аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн  

Дэд бүтэц /эрчим хүч/ салбарт: М.Энхсүлд- Засварын монтёр, байцаагч

Эдийн засаг, санхүүгийн салбарт: А.Энх-Амгалан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогч

Шагналыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нар гардуулж хүндэтгэл үзүүллээ.3

НИЙТЭЛСЭН: 2019-02-03 12:16:59