ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН БЭЛТГЭЛ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

       Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд 18 сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх, анхаарах асуудал, баримт бичгийн стандартын бүрдэл хангалт, хөтлөгдсөн хэргүүдийг бүрдүүлэн байгууллагын архивт шилжүүлэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, ORG-AMS программыг ашиглах талаар сургалт хийлээ.Сургалтад 36 албан хаагч оролцлоо.

            Мөн 3 дугаар сарын 7-ны өдөр болсон Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогчдод улсын үзлэгийн бэлтгэл хангаж ажиллах, архивын баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримт бичгийн стандартын бүрдэл хангалт,  хадгаламжийн нэгж бүрдүүлэх, архивын баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай техник хэрэгслээр хангах талаар сургалт хийлээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-12 08:04:31