АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

       Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгаас Эрүүл мэндийн газартай хамтран төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл хангуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, удирдлагын үйл ажиллагаанд хөтлөгдөх баримт бичгийн бүрдэл, түүнд тавигдах шаардлага, хэрэг бүрдүүлэн архивлах талаар мэдлэг, чадвар дадлага эзэмшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад 4 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар баримт бичгийн стандартын бүрдэл хангалт, архив бүрдүүлэх, монгол хэлний шинэчлэгдсэн зөв бичгийн дүрмийн талаар холбогдох албан тушаалтнууд хичээл зааж, байгууллагын архивын гэрчилгээг шинэчлэн олгож, холбогдох гарын авлагаар хангаж, оролцогчдыг багаар ажиллуулан сургалтын талаар  дүгнэлт ярилцлага хийж, Уламжлалт анагаах ухааны төвийн  архивын үйл ажиллагаатай танилцууллаа.  Сургалтад 25 албан хаагчид оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2019-04-15 08:02:18