УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ ЧИГЛЭЛ, ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ТӨЛӨВЛӨГДСӨН ХУГАЦААНД ХЭРЭГЖЛЭЭ

            Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл хангах, анхаарах асуудлын талаар 1 дүгээр сарын 21-ний өдөр байгууллагын дарга нарын шуурхайд хуралд танилцууллаа. Мөн 2, 3 дугаар сард зохион байгуулсан Эрүүл мэнд, Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулж, холбогдох мэдээллийг өгсөн бөгөөд 106 албан тушаалтан хамрагдсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль, эрх зүйн хэлтэс, Архивын тасгийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад үе шаттай, салбар бүрээр 6 удаагийн чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, 191 албан хаагч хамрагдлаа.Сургалтыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, аймгийн ИТХ-ын ажлын алба, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын урлагийн газартай хамтран зохион байгуулж, улсын үзлэгт бэлтгэх ажлын чиглэл, байгууллагын архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарах асуудал, баримт бичиг зохион бүрдүүлэх, баримт бичгийн стандартын бүрдэл хангалт, найруулга зүй, зөв бичгийн дүрэм, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, архивын баримтын тоо бүртгэлийн баримт бичгүүдийг зааврын дагуу хөтлөх талаар холбогдох албан тушаалтнууд сургалт хийлээ. Улсын үзлэгийн бэлтгэл хангах, анхаарах асуудал,  хариуцсан ажилтныг чадавхижуулах 9 удаагийн зөвлөгөөн, сургалтад нийт 297 албан хаагчид хамрагдлаа.

            Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль, эрх зүйн хэлтэс,  Архивын тасгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан улсын үзлэгт бэлтгэх чиглэл, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах сургалт зохион байгуулж явуулах төлөвлөгөөт ажил хугацаандаа амжилттай хэрэгжлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-13 02:09:25