ЭМГЭНЭЛ

     Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Хоролын Лхасран 2019 оны 05 дугаар сарын 28-ны ѳдѳр хорвоогийн мѳнх бусыг үзүүлж элгэн олон, Их Алтай нутгийн зон олонд уй гашуу тохиолоо.

Лхасран 1922 онд Говь-Алтай аймгийн Тѳгрѳг сумын 4 дүгээр багийн ард Хоролын отгон хүү болж тѳрсѳн.

Тэрээр 1942 онд цэргийн албанд татагдаж Завханы 32 дугаар морьт хороонд 1 жил, байшинтын 7 дугаар дивизийн их бууны ангид 4 жил, 6 сар алба хаасан байна. 1945 оны чѳлѳѳлѳх дайнд оролцож, Жэхэ хот хүртэл сум зѳѳгч, их бууны сумлагч, туслах новодчикийн үүрэгтэйгээр дайнд оролцжээ.

1948 онд цэргээс халагдаж ирээд мал маллаж, багийн шуудан зѳѳгч зэрэг ажлыг хийж байв. 1965 онд аймгийн тѳвд шилжин ирж Нэгдэл дундын конторт манаач, баазын барилгын анги, Худалдаа бэлтгэлийн Триестийн бүтээлч бригадад ажиллаж байгаад 1982 онд ѳндѳр насны тэтгэвэрт гарсан.

Түүний эх орноо гэсэн эр зориг, эрэмгий чанар, хѳдѳлмѳрийг тѳр засгаас үнэлж Цэргийн гавьяаны одон, Ахмад дайчин, Бид ялав, Халх голын болон чѳлѳѳлѳх дайны ойн медаль, Ардын хувьсгалын ойн медиалууд, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиудаар шагнасан байна.

Талийгаачийн хѳдѳлмѳрч, шударга, эх орон, элгэн олноо гэсэн чин сэтгэл бидний зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

         -АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

         -ЕСѲНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

         -ЦЭРГИЙН ШТАБ

         -ЕСѲН БУЛАГ СУМЫН ЖАРГАЛАНТ БАГИЙН ЗАСАГ ДАРГА

                                                                                  Ум сайн амгалан болтугай

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-05 09:55:43