ИХ ГОВИЙН ТЭМЭЭНИЙ БАЯРТ ЗӨВХӨН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТЭМЭЭЧДИЙГ ОРОЛЦУУЛНА

“Их говийн тэмээний баяр- 2019” ХII наадам, аймгийн тэмээчдийн зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдана. Тус ажлыг зохион байгуулах ажлын хэсэг анхны хурлаа хийж, тэмээний баяр зохион байгуулах хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Ажлын хэсгийн хурлаар энэ удаагийн Их говийн тэмээний баярт зөвхөн Говь-Алтай аймгийн тэмээчдийг оролцуулах, бэсрэг тэмээг уралдаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

НИЙТЭЛСЭН: 2019-10-28 12:42:09