УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН “АРХИГҮЙ ОРЧИН АРХИДАН СОГТУУРАХЫН ЭСРЭГ ХАМТДАА” УРИАН ДОР НЭГДЛЭЭ

"Архигүй Алтайчууд"  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "АРХИГҮЙ ОРЧИН-АРХИДАН СОГТУУРАХЫН ЭСРЭГ ХАМТДАА" уриан дор “Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон нэгдэж дараах ажлуудыг зохион байгуулжээ.  Үүнд:

1.   Туг дэвтэр аялах хугацаанд архинаас хамааралтай 1 иргэнийг хүлээн авч бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулсан байна.

2.   Сургалт сурталчилгаа:

-УБЕГ-т хүсэлт тавьж хэлтсийн нийт 16 албан хаагчдад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Батнасан“Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр” онлайн сургалт авчээ.

-Хэлтсийн албан хаагчдад аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Мөнхбат “Архидан согтуурахын хор уршиг болон, архинаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр мэдээлэл өглөө. Нийт хэлтсийн 16 албан хаагч хамрагдсан байна.

-Сумдын улсын бүртгэгч нарт “Архидан согтуурахын хор уршиг болон, архинаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр онлайн сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад нийт 35 албан хаагч хамрагдсан байна.

-Аймгийн Цагдаагийн газрын хошууч н.Болормаагаас архины хор уршиг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл болон  гарын авлага материал авч олшруулан иргэдэд тараасан бөгөөд мэдээллийн самбарт байршуулж иргэдэд сурталчилсан байна.

-“Архигүй-Алтайчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлынхаа мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрынwww.govi-altai.gov.mn, хэлтсийн www.burtgel.go.gov.mnцахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон  нийтэд сурталчилсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-17 10:04:34