ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ЦЭДЭВИЙН ДАШДОРЖ АГСАНЫ ГЭГЭЭН ДУРСГАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЦЭЭЛ СУМЫН БАЯР НААДАМ БОЛЛОО

     Тулгар төр байгуулагдсаны  2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил,  Төр нийгмийн нэрт  зүтгэлтэн Цэдэвийн Дашдорж агсаны гэгээнд дурсгалд хүндэтгэл үзүүлэх  Цээл сумын баяр  наадам 07 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

     Наадамд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар оролцож  Цээл сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын IV сургуулийг тус, тус Ц.Дашдорж агсаны нэрэмжит болгох тогтоолыг гардуулж, баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-08 06:58:26